2021.12.10-ны өдөр орсон цас цэвэрлэгээний явцын мэдээ
2021.12.10-ны өдрийн цас өглөөний 06 цагаас эхлэн орсон ба цэвэрлэгээний ажилд нийслэлийн ХТГ болон дүүргүүдийн, хувийн хэвшлийн 21 ТҮК-н 816 зам талбайн үйлчлэгч, 68 тусгай зориулалтын машин техник ажиллаж, 08:00 цагийн байдлаар халтиргаа гулгаа арилгах зориулалтын 63тн бодис, 64тн давс дараах байршлуудад зарцуулаад байна.
“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ: Нийт 42 тусгай зориулалтын авто машин, техник, 328 зам талбайн үйлчлэгч хариуцсан гудамж, зам талбайд ажиллаж байна.
Машин техник:
• Давс, бодис цацах, цас хусах тусгай зориулалтын камаз маркийн нийт 12 авто машинаас 11-нь, давс, бодис цацагч төхөөрөмжтэй жижиг оврын портер маркийн 2 машинаас 1 ажиллаж байна.
• Хог, цас сорох зориулалттай шүүртэй нийт 16 машинаас 14,
• Бага оврын шүүрт 20 машинаас 16 нь явган хүний зам, талбай, замын нуух цэвэрлэгээнд ажиллаж байна.
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ: Бага тойруу, Их тойруу, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Тунел, Дорж, Наадамчид, Баянхошуу, Монел, Богд уулын арын зам, Их Монголын гудамж, Хасваатарын гудамж, Зайсангийн гудамж 57 тн бодис,
Баянзүрх дүүрэг: 805-р анги, Дарь эхийн зам 1тн давс, Цагаан даваа, Алтан өлгийн хойд хэсгийн өгсүүр зам 3тн давс, ЧД ТҮК Налайхын замд 10 тн давс,
Хан-Уул дүүрэг: Охь мандал ХХК Морингийн даваа, Био чиглэлийн замд 10тн давс, ЧД ТҮК Хөшигтийн хөндийн хурдны зам 10тн давс
Чингэлтэй дүүрэг: ЧД ТҮК давс, бодис цацах, цас хусах тусгай зориулалтын камаз маркийн нийт 5 авто машинаас 5-нь, хог, цас сорох зориулалттай шүүртэй нийт 2 машинаас 2 ажиллаж байна.
Цэцэг төвийн уулзаваас Анкарагийн гудамжны уулзвар, Бага тойруу, Самбуугийн гудамж, Засгийн газрын ордны хойд баруун, зүүн уулзваруудад, гэр хороолол дундах авто замуудад 25тн давс, Өвөр гүнтийн зуслан чиглэлд 1 ширхэг камаз авто машинаар давс цацан ажиллаж байна.
Сонгинохайрхан дүүрэг: ХТГ ОНӨААТҮГ-Баянхошуу, Хөтөл чиглэл, Грейт роүд ХХК Моносын уулвараас хүй 7 хүртэлх замд 5 тн давс, Жаргалант, Ар гүнтийн даваанд Улаанбаатар шинэчлэл ХХК 6тн бодис зарцуулав.
Эх сурвалж: Захирагчийн ажлын алба